Түүхэн ажлын санамж бичигт гарын үсэг үзэглэлээ
“Хан-Уул” дүүргийн ИТХ-аас Монголын нутгийн удирдлагын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь эрхзүйн орчинд хамтран ажиллах чухал ач холбогдолтой бөгөөд шинэ түүхийн эхлэл боллоо гэж хоёр тал онцолсон.
Энэ талаар “Хан-Уул” дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг “ Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг нь Орон нутгийн холбоо гэх байгууллагын дараа үүссэн байгууллага юм. Бид энэхүү шинэ байгууллагат гишүүнээр элссэн. Тиймээс хамтын ажиллагаагаа улам бататгахын тулд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол шинэ түүх, шинэ үйл ажиллагаа эхэлж байгаа юм. Би энэхүү удирдах зөвлөлд нь орсон учраас шинэ зорилго, шинэ ажил эхэлж байгаад баяртай байна” гэв.
Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг нь зөвхөн орон нутгийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллахаас гадна гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр зорилт тавин ажиллаж байгаа аж.