Гал гамшгаас урьдчилан сэргийлэх 1200 ширхэг материал тараалаа
ГТУХАБ х/ч Б.Цогтоо УСАХ мэргэжилтэн д/ч Ж.Энхтөр Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2015 оны 02-р сарын 10-ний өдрийн А/11 тоот тушаалын дагуу сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ХУД-ийн худалдаа үйлчилгээ эрхэлдэг худалдааны зах, төвүүдэд гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ‘’Мишээл экспо ‘’-д Аврах гал унтраах 14-р ангийн 3-р салаан захирагч Ж.Батсайхан, 4-р салаан захирагч Э.Энхбаяр тус ангийн 30 алба хаагч иргэдэд гал гамшгаас урьдчилан сэргийлэх 1200 ширхэг тараах материал тараан, үзүүлэн самбар 5 ширхэгийг дэлгэн тавьж ажилласан байна. Урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь сар шинийн баярын өдрүүдэд уул овоонд гарахдаа хуурайшилт их байгааг анхааран галын аюулгүй байдлыг ханган зорчих болон ахуйн хүрээний галын аюулаас урьдчилан сэргийлэх байгууллагын галын аюулгүй байдлын талаар талаар ухуулга хийлээ.