Золгүй байдлаар 8 хүн нас баржээ
2015 оны 2 сарын 13
2015 оны 02-р сарын 12-с 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1278 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 8 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 1,хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 7, зам тээврийн хэрэг 8, осол 7 гарч 8 хүн гэмтсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17626
0 эможи