Софт теннисчдийн “Цагаан сар 2015” тэмцээнд амжилттай оролцлоо

2015 оны 2 сарын 12

Монголын софт теннисний холбоо, Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хороо хамтран Хан-Уул дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн нэрэмжит “Цагаан сар 2015” софт теннисний тэмцээнийг 2015 оны 02 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 Тус тэмцээнд 10 дугаар сургуулийн Б.Хулан багшаар удирдуулсан баг тамирчид амжилттай оролцож, багийн дүнгээр Тэргүүн байр эзэлж, Алтан медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.

Софт теннисний спортыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа багш Б.Хулан,  тэмцээнд амжилттай оролцсон  шавь нартаа  тэдний эцэг эх,  гэр бүлийнхэнд сургуулийн захиргаа болон нийт  хамт олныхоо өмнөөс баяр хүргэж,  сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй  сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17601
0 эможи
keyboard_arrow_up