Нийслэлийн 2013 оны Эрүүл аюулгүй байдлын индексийн дүнг танилцууллаа

2015 оны 2 сарын 12

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ухаалаг  Улаанбаатар төслийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн хороо, дүүрэгт Эрүүл аюулгүй байдлын индекс тогтоож, индексийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. ЭАБИ-ийн  хүрээнд  2014  онд хэрэгжүүлсэн  томоохон  ажлууд, Улаанбаатар хотын 2013 оны ЭАБИ индексийн шалгуур үзүүлэлт болон матрицыг хэрхэн боловсруулсан, 2012 онтой харьцуулсан үр дүнг өнөөдөр танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Эрүүл аюулгүй байдлын индексийн зөвлөх, анагаах ухааны доктор Н.Оюунбилэг, дүүрэг хороодын засаг дарга, холбогдох албаны хүмүүс оролцов.
Нийслэлийн хороо, дүүрэг бүр, нутгийн захиргааны байгууллагуудад тогтоож буй Эрүүл аюулгүй байдлын индекс нь нийслэлийн иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй, ээлтэй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай багц үзүүлэлтүүдийг боловсруулдаг нотолгоонд суурилсан үзүүлэлт юм. ЭАБИ-ийн дүнгээр нийт 152 хорооны 16 хороо сайн, 49 хороо боломжийн,  65 хороо  хангалттай түвшинд ажиллаж, мэдээллийн бодит байдлыг ханган индексийн ач холбогдлыг ойлгож, өөрсдийн ажилдаа хэрэгжүүлж байна. Харин 34 хороо  дунд, 26 хороо дундаас доогуур түвшинд байгаа бол хороодын 27 нь хангалтгүй байна гэж үзэж байгаа юм. ЭАБИ - ийн талаарх ойлголт бүх шатанд өмнөх жилтэй харьцуулахад дээшилсэн бөгөөд нийт 50 үзүүлэлтийн 40 эерэг үзүүлэлтээс 28 үзүүлэлт өссөн байна. Харин 10 сөрөг үзүүлэлтээс 5 буурчээ. 
Мөн энэ үеэр хороодынхоо ЭАБИ, Амьдрах орчны зураглал, Орон нутгийн хөгжлийн сан, Ерөнхий төлөвлөгөө гэсэн үндсэн 4 үзүүлэлтийг биелүүлж ажилласан 20 хороон даргыг урамшуулав. Цаашид ЭАБИ-ийг хороо, дүүрэг, нийслэлийн 2015-2016 оны төлөвлөлтөд суурь ашиглах, 2014 оны шалгуур үзүүлэлтийг  2015 оны 1 улиралд багтаан гаргаж, харьцуулалт хийх, хэмжих, бүх шатанд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, байгууллага, бусад салбаруудын ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурлах, сурталчилан таниулах, хяналт, үнэлгээ, үр дүнг тайлагнах, урамшуулах ажлуудыг зохион байгуулах зэрэг ЭАБИ-ийн тогтвортой байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаны хүмүүс хэлж байв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17582
0 эможи
keyboard_arrow_up