Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бус шийдвэрийг хүчингүй болгоно

2015 оны 2 сарын 11

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 92 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журамын дагуу иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсан байдаг. Энэ үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхэд ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг хийлээ.

НИТХ-ын тэргүүлэгчдийн батлан гаргасан журмын заалт нь иргэдэд өмчлүүлэхээр  шийдвэрлэсэн газарт кадастрын зураглал хийх аж ахуй эрхлэгчийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна. Учир нь кадастрын зураг хийх тусгай зөвшөөрөл бүхий 200 гаруй аж ахуй эрхлэгчдээс дээрх журмын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвхөн 5 компанийг сонгож тэдэнд давуу эрх олгосон нь тухайн салбарт өрсөлдөөнийг хязгаарласан арга хэмжээ болсон.

Мөн түүнчлэн НИТХ-ын тэргүүлэгчдийн дээрх шийдвэр нь газар өмчлөх эрх авсан иргэний өөрт нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газарт кадастрын зураглалыг зөвхөн нэг компаниар хийлгэхийг тулгасан буюу бусад компаниудаас сонгож үйлчлүүлэх эрхийг нь хязгаарласан байна. Иймд дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хууль тогтоомж зөрчиж гаргасан НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17519
0 эможи
keyboard_arrow_up