Сар шинийн баяртай холбогдуулан ХУД-т мах, цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарч байна

2015 оны 2 сарын 11

 Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааг Ерөнхий сайдын ивээл дор “Монгол чанар” уриатайгаар Аж үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал зохион байгуулж байгаатай холбогдуулан сар шинийн баярыг угтсан өргөтгөсөн худалдааг ХУД-ийн дараах байршилд  зохион байгуулж байна. Үүнд

 Номин Тав трейд ХХК-ны Номин бөөний төвийн гадна талбайд  мах махан бүтээгдэхүүн,  Хоум плаза ХХК-ний гадна талбайд Архангай аймгийн цагаан идээний болон махны үзэсгэлэн худалдаа, Талх чихэр ХК-ны хэвийн боовны амталгаат худалдаа, Скайтрейдинг ХХК-ны Скай хайпермаркетад цагаан идээ, хэвийн боов, бэлэг дурсгал, Номин юнайтедын 2 давхарт  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа тус тус 2015 оны 02 дугаар сарын 18-ний өдрийг дуустал зохион байгуулагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17488
0 эможи
keyboard_arrow_up