ХХАА-н сайд Р.Бурмаа элчин сайд Такенори Шимизүг хүлээн авч уулзав

2015 оны 2 сарын 11

Сайд  Р.Бурмаа манай улсын хүнсний хангамж үйлдвэрлэлийг сайжруулах, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг сэргээн хөгжүүлэх, Атрын 3-р аяныг амжилттай хэрэгжүүлэхэд Япон Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй туслаж байсанд талархал илэрхийлээд  Монгол, Японы хоорондын түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдахтай холбогдуулан мах, чацаргана,  жамц давс, зөгийн бал зэрэг монголын  органник  хүнсний  бүтээгдэхүүний бренд бий болгон Японы зах зээлд экспортлох боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллахын чухлыг  онцоллоо. Түүнчлэн Монгол Улсад хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах, хөрсний үржил шимийг сайжруулах, байгаль   цаг уурын ижил төстэй Хоккайдо мужтай хамтын ажиллагааг тогтоон мах, сүүний үхэр, гахайн аж ахуй, хүлэмж, ногоо тариалах техник, технологи авах, хоршооллын арга туршлага судлах, Шизуока мужтай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд Монголын фермерүүд, мэргэжилтнүүдийг дадлагажуулахад  хамтран  ажиллах  талаар санал солилцов.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17469
0 эможи
keyboard_arrow_up