ХУД-ийн ИТХ-ын ажлын албанд туршлага судлах арга хэмжээ боллоо
2015 оны 2 сарын 10
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Ажлын албанд туршлага судлах, нээлттэй санал солилцохоор Төв аймгийн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Засаг дарга, Тамгын газрын дарга зэрэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.
Энэхүү уулзалт, ярилцлагаар ИТХ-ын зохион байгуулалт, хурлын хороодын ажиллах журам, Тэргүүлэгчдийн Ажлын албаны бүтэц зохион байгуулалт, Иргэний танхимын үйл ажиллагаа, ажлын чиг үүрэг болон архив, албан хэрэг хөтлөлт, захирамжллын бичиг баримт, тогтоол шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэл зэргийн талаар харилцан туршлага судласан сайхан арга хэмжээ болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17433
0 эможи