“Алтан төл”-ийн эзэд тодорлоо

2015 оны 2 сарын 10

ХХААЯ, МҮОНР-гийн тэртээ 1961 оноос тасралтгүй 44 дэх жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” тодорлоо. Тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан,  нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан 21 аймгийн 34 малчныг “Алтан төл”-ийн эзнээр тодруулсан юм. Засгийн газрын гишүүд, салбарын яамны төлөөлөл энэ сарын 13-нд  “Алтан төл”-ийн эздэд хүндтэй шагналыг нь гардуулна. 
                        ХYII ЖАРНЫ ЯЛГУУСАН ХЭМЭЭХ ХОНИН ЖИЛИЙН “АЛТАН ТӨЛ”-ИЙН  ЭЗЭД
Нэг. “Алтан ботгоны эзэн” –ээр:
1Өвөрхангай аймаг, Гучин ус сум, 4-р багВаанчигнамгилын Пансан
2Говь-Алтай аймаг,  Шарга сум,Банзарын Дашмягмар
3Дорноговь аймаг, Хөвсгөл сум, Дашцэрэнгийн Баярбилэг
Хоёр. “Алтан унаганы эзэн”-ээр:
1Сүхбаатар аймаг, Асгат сум, 3-р багДайрийн Буджав 
2Төв аймаг, Баянцогт сум, 3-р багБолдын Баясгалан
3Хэнтий аймаг, Баян-Овоо сум, Сүмбэр багМөнхөөгийн Батбаатар
4Төв аймаг, Баянцагаан сум, Зогсоол багДогсомын Жамъяандорж
5Төв аймаг, Баянжаргалан сум, 3- багРэнцэндоржийн Баяндүүрэн
6Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум, Лхүмбэ багСайрийсүрэнгийн Төмөр-Очир
7Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, 5-р баг Цэрэндоржийн Хэнчбиш 
8Хэнтий аймаг, Норовлин сум, Лувсандашийн Баасандорж
9Архангай аймаг, Батцэнгэл сум, Дамдинсүрэнгийн Шаравсүрэн
10Булган аймаг, Сайхан сум, Даваасүрэнгийн Цэнгэл
11Дундговь аймаг, Сайнцагаан сум, Шарын Ганхуяг
Гурав. “Алтан туглын эзэн”-ээр:
1Дархан-Уул аймаг, Хонгор сум, Дэл баг, Зулзага багТэгшсамбуугийн Эрдэнэсүрэн
2Архангай аймаг, Чулуут сум, Хайрхан багЛхаасүрэнгийн Баяраа
3Дорнод аймаг, Баян-Уул сум, Буянмөнхийн Мөнхжаргал
4Төв аймаг, Сэргэлэн сум, Гомбын Бундага
5Баянхонгор аймаг, Өлзийт сум, Лувсанцэрэнгийн Хишигжаргал
Дөрөв. “Алтан хурганы эзэн”-ээр:
1.Завхан аймаг, Идэр сум, Мануустай багОйдовцогзолын Янжинлхам
2.Завхан аймаг, Завханмандал сум, Мандал багДоржсүрэнгийн Будсүрэн
3Булган аймаг, Бугат сум, 2-р багНямсүрэнгийн Намсрай
4Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сум,  4-р багХорлоогийн Хүрэлбаатар
5Төв аймаг, Дэлгэрхаан сум, 3-р баг, Буянтогтохын Батдэлгэр
6Завхан аймаг, Түдэвтэй сум, Буджавын Цэдэн
7Сэлэнгэ аймаг, Баянгол сум, Цэвээндоржийн Булган
8Өвөрхангай аймаг, Тарагт сум, Даваасүрэнгийн Содном-Иш
Тав. “Алтан ишигний эзэн”-ээр:
1Өмнөговь аймаг Баяндалай сум, Наран багЭлбэгийн Наранхүү
2Говьсүмбэр сум, Сүмбэр сум, 5-р багЦэдэвийн Энхжаргал
3Сэлэнгэ аймаг, Цагааннуур  сум, Оргих багМуухайн Пүрэвжав
4Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум, 4-р багЧимэддоржийн Батбаатар 
5Хэнтий аймаг, Баянмөнх сум, Рапэлийн Эрдэнэтөгс
6Завхан аймаг, Цэцэн-Уул сум, Бүлтгэрийн Хадхүү
7Завхан аймаг, Отгон сум, Жигжидийн Гантөмөр

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17429
0 эможи
keyboard_arrow_up