Золгүй байдлаар 7 хүн нас баржээ
2015 оны 2 сарын 10
2015 оны 02-р сарын 08-с 09-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1093 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 7 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 2, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 14, танхайрах гэмт хэрэг 5, залилан мэхлэх гэмт хэрэг 1, зам тээврийн хэрэг 6, осол 5 гарч 7 хүн гэмтсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17424
0 эможи