Газар олгох бүртгэл дууслаа

2015 оны 2 сарын 10

НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийт 52 байршилд Цахим хэлбэрээр иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

2014 оны 8 дугаар сараас эхний 5 байршилд газар олгох үйл ажиллагаа явагдаж өндөрлөх шатандаа байна.

2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагаас  2 дугаар ээлжийн Цахим хэлбэрээр бүртгэх ажиллагаа хуанлийн 15 хоног үргэлжилж 2 дугаар сарын 09-ны өдрийн 12:00 цагт дууслаа.

Тус 2 дугаар ээлжийн 5 байршлын кадастрын зураглалыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2 дугаар сарын 09-ны өдрийн 15:00 цагаас нээж дараах мэргэжлийн байгууллагууд шалгарсан байна. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолойн байршлын кадастрын зураглалыг Геоцацраг ХХК,

Баянзүрх дүүргийн Их цуурай мөн Бага цуурайн амны байршлын кадастрын зураглалыг Блю Жей Лэнд ХХК,

Багануур дүүргийн Тариан булгийн 2 дугаар хэсгийн байршлын кадастрын зураглалыг Эрдэнэ сүрвэй ХХК,

Багахангай дүүргийн Хангайн хөндийн 1-р хэсийн байршлын кадастрын зураглалыг Онч сүрвэй ХХК.


                                                           Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17421
0 эможи
keyboard_arrow_up