Сонгинохайрхан дүүргийн II хорооны цогцолбор байрны нээлт боллоо
Сонгинохайрхан дүүргийн II хорооны цогцолбор байрны нээлт өнөөдөр болж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Авирмэд болон тус хорооноос дүүргийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч, Засаг даргын орлогч Ц.Төрхүү, Засаг даргын орлогч Н.Ганаа, хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нар оролцлоо.
Хороо цогцолбор байрандаа орсоноор төрийн үйлчилгээг нэг доороос авах боломж бүрдэж тэр хэрээр иргэд, цаг, зардлаа хэмнэх олон талын ашигтай гэдгийг энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хэлээд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Төрхүүгийн хамт хорооны гадна орчныг тохижуулж өгөхөө амласан юм. Мөн энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Авирмэд тус хорооны Засаг дарга Б.Гантуяа, ахмад настан Б.Тогтох нарт Нийслэлийн “Хүндэт иргэн” шагналыг гардуулан өглөө.