Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 2 сарын 10

08:30 цагт Нээлттэй нийгэм хурээлэнгийн хурлын зааланд ( Чойжин Ламын сумийн баруун талд) Тер ба хувийн хэвшил, төрийн бус ба олон улсын байгууллагууд , судлаачид хамтран эмийн салбарт ил тод байдлыг бий болгох эвслийг байгуулах хурал болно.

09:00 цагт ЮНЕСКО БСШУЯ, БОНХАЖЯ болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулна. Чуулга уулзалт Засгийн Газрын XI байрны II давхрын хурлын танхимд болно. Утас: 70105652

09:00 цагт Хангарди ордны 14 давхарт Дэлхийн банк Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотын тэлэлт болон өнөөгийн газрын харилцаа, зохицуулалтын эрх зүйн орчин, газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, менежментийн бодлогын талаар явуулсан судалгаагаа нийслэлийн удирдлагуудад танилцуулна. Энэ үеэр УБ хотын газрын харилцаа, шилжилтийн үеийн хотжилт зэрэг асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 91040607

09:00 цагт өрхийн эмч, сувилагчдын анхан шатны тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх, чадавхижуулах зорилгоор НЭМГ-аас “Осол гэмтэл хүчирхийллээс сэргийлье” аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн ЭМТ-сургалтын танхимд “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдэвт сургалт болно. Тус сургалтыг нийслэлийн найман дүүрэгт хуваарийн дагуу гуравдугаар сарын 16 хүртэл зохион байгуулна.

12:00 цагт Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар салбартаа хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Загсийн газрын бодлого шийдвэр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Тусгаар тогтнолын ордны Бага танхимд нээлттэй мэдээлэл өгнө.

15:00 цагт сүүлийн үед нийслэл хотод эх нь ураг болон нярай хүүхдээ хаях, үүнээс болж нярай эндэх тохиолдол удаа дараа гарч байгаатай холбогдуулан УБ хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хувийн хэвшлийн эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн захирал эмч, мэргэжилтнүүдэд эх, нярай, хүүхдийн асуудалтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйгээр хангах, тулгамдсан асуудлыг тодорхойлох уулзалтыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулна.

15:30 цагт СТӨ-нд байрлах Үндэсний уран зургийн галерейн III давхарт БНХАУ-ын гэрэл зурагчдын "Хөх морин жилийн дурсамж" гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Төр нийгмийн зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Баярын Жаргалсайханы мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд “Монгол Улсын тусгаар тогтнол ба дипломат ажиллагаа" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас 88080619

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17378
0 эможи
keyboard_arrow_up