Засаг дарга Ж.Ганхуяг хороодын Хэсгийн ахлагч нартай зөвлөлдөх уулзалт хийлээ

2015 оны 2 сарын 10

Хан-Уул дүүргийн нийт 16 хорооны хэсгийн ахлагч нарын зөвлөлдөх уулзалт өнөөдөр дүүргийн Соёлын ордонд боллоо.

 

Зөвлөлдөх уулзалтанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч  Т.Чингүнжав, Тамгын газрын дарга Л.Үнэнбат, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Дэд бүтэц тохижилт хэлтсийн дарга Б.Даваажав, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат болон 16 хорооны Засаг дарга, Хэсгийн ахлагч нар оролцлоо. Уулзалтыг нээж Засаг даргын Тамгын газрын дарга Л.Үнэнбат үг хэллээ.Улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нийт хороодын Засаг дарга, Хэсгийн ахлагч нарт 2014 онд хийгдсэн томоохон ажлууд болон 2015 онд хийгдэх томоохон ажлын талаар мэдээлэл өгч, 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хороодод хувиаарилсан дүнг танилцууллаа. Энэ үеэр хэсгийн ахлагч нар санал солилцож, сонирхсон асуултаа дүүргийн Засаг даргаас асууж, асуултын хариултаа дор бүр нь авч шийдвэрлүүллээ.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Хэсгийн ахлагч нарын оролцоог нэмэгдүүлэг, идэвхижүүлэх тэднийг бүхий л талаас нь  дэмжих, санал бодлыг нь ажилдаа тусгах ажиллах байлаа. Хуралд оролцсон нийт хэсгийн ахлагч нарт МУИС-ын Хүн ам зүй, сургалт судалгааны төвийн захирал Ц.Болормаа “Судалгааны арга зүйн сургалт” лекцийг уншлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17375
0 эможи
keyboard_arrow_up