Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдлаа
Монгол Улсын “Дайчилгааны тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, хороодын Засаг дарга нарын цэргийн хэргийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж удирдах, биелэлтийг хангуулах, дайчилгааг хороонд зохион байгуулж удирдах, мэдлэг дадлага, эрх зүйн зөвлөмжөөр хангах зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу сургалтыг орон нутгийн зарчмаар Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/03 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/14 дүгээр тушаалыг тус тус үндэслэн хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2015 оны 02 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд
“Дайчилгааны бэлэн байдлыг хангахад - хороодын Засаг дарга нарын оролцоо” сэдвээр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн цэргийн Зэвсэг, засварын сургалтын хөдөлгөөнт баг, Цэргийн штабын офицерууд нийт 24 цагийн сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдлаа.