ХУД-ийн хэмжээнд их цэвэрлэгээ боллоо

2015 оны 2 сарын 09

Хан-Уул дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын удирдамжийн дагуу 2015 оны 02-р сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа.

Их цэвэрлэгээний үеэр 106 рейс буюу 425 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэсэн байна. Дүүргийн хэмжээнд 216905 м2 талбайг хамруулан цэвэрлэж, нийт 1296 ААНБ-С 9034 хүн хог цэвэрлэгээний ажилд хамрагдан ажиллалаа.

Энэ удаагийн цэвэрлэгээг дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс , Худалдаа үйлчилгээний хэлтэс, Захиргаа хуулийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Соёлын ордон, Онцгой байдлын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Албан бус-Насан туршийн боловсролын төв, Хөдөлмөрийн хэлтэс, Газрын алба, Цагдаагийн 1-р хэлтэс, 73-р цэцэрлэг, 60-р сургууль, 41-р сургууль, 118-р сургууль, NOMADS сүлжээ, оргил ресторан Идэр богд констракшн, Үндсэн хуулийн цэц, Удирдлагийн академТ, “Гранд мед” эмнэлэг Америк сургууль, хорих 401,411-р ангиуд, Цэнгэг усны нөөцийн газар, Үндсэн хуулийн цэц, Сэргээн засах клиникийн эмнэлэг, зэрэг байгууллагууд идэвхитэй оролцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17318
0 эможи
keyboard_arrow_up