Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг суудалдаа хэвээр үлдлээ
2015 оны 2 сарын 06
Өчигдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хурал болж өнгөрлөө. Хуралдаан 35 төлөөлөгчтэйгээр 100% ирцтэйгээр хуралдаж Засаг Дарга Ж.Ганхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан.
Гэвч нээлттэй санал хураалтаар Ж.Ганхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж 20 төлөөлөгч санал өгсөнөөр хурал өндөрлөлөө. Дашрамд дурдахад 2-р сарын 3-нд Хан-Уул дүүргийн Ардчилсан намын Зөвлөлдөх Зөвлөлийн хурлаар Засаг дарга Ж.Ганхуягийг орцруулах үндэслэлгүй гэсэн тогтоол гарсныг баталгаажуулсан дүүргийн ИТХ болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17203
0 эможи