Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 2 сарын 06

09:00 цагт Татварын Ерөнхий газрын төв байрны VIII давхарт татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан ААНОАТ, ХХОАТ-ын тухай хууль тогтоомж, татварын тайлагнал, татварын хөнгөлөлт чөлөөлөлт, алдагдлыг шилжүүлэн тооцох тухай, НӨАТ-ын тухай хууль тогтоомж, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, Татварын цахим тайлан гаргах, илгээхэд анхаарах асуудлууд сэдвээр сургалт болно. Утас:311133, 310750

09:00 цагт Хангарьд ордны хурлын А танхимд “Монгол Улс - Хотууд” хэлэлцүүлэг болно. Монголын хотуудын холбооны үйл ажиллагааны танилцуулга, нийслэлд дагуул хот байгуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, иргэдийн оролцоо, аймгийн төвүүдийг хэрхэн хот болгох, хот болохын ач холбогдлын талаар хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга, Барилга хот, байгуулалтын яам, МУИС-ийн төлөөлөл оролцоно. Утас: 99111594, 99666553

10:00 цагт хуучин танктай хөшөө бүхий авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй орон баримлын цогцолборын нээлт болно. /Цогцолбор баригдах газар: ХУД I хороо Чингисийн өргөн чөлөө 120 уулзварын голд/. Утас: 96586689, 98100040

10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Сар шинэ болохтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас: 99070909

10:00 цагт Маршал Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын тусгаар тогтнолд Х.Чойбалсангийн гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордны Б танхимд болно.

10:00 цагт Авто тээврийн үндэсний төвийн хурлын зааланд "Хариуцлагагүй жолооч нарын буруугаас болж хичнээн осол гарч байна. Жолооны күрсүүдийн чанарыг хэрхэн сайжруулъя" сэдвээр зөвөлгөөн болно. Утас: 91959585

11:00 цагт БГД-ийн 20-р дунд сургуулийн өргөтгөлийн нээлт болно. Хүн ам ихтэй дүүргийн тус сургуулийг өргөтгөснөөр 450 хүүхэд нэмж элсүүлэх боломж бүрдэж байгаа юм. Нээлтэд БСШУны сайд Л.Гантөмөр, УИХын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар оролцоно.  Утас: 91913865

11:00 цагт Мэргэжлийн болон техникийн сургуулийн багш сурагчдын цуврал уралдаануудын нээлт Хан-Уул дүүрэг дэх Технологийн сургуулийн байранд /Хуучнаар Хүнсний технологийн коллежийн байр/ болно. Утас: 99186184, 99030199

11:00 цагт Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээ Монголын Хүүхдийн ордонд болно. Утас: 88093607

11:00 цагт Тусгаар Тогтнолын ордонд Хан-уул дүүргийн шилдэг хүүхдүүдийн үндэсний бүжгийн гала тоглолт болно.

12:00 цагт Монголын хөрөнгийн бирж санаачлан Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв болон үнэт цаасны компаниудтай хамтран анх удаа “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд зохион байгуулахаар боллоо. Утас: 310506(105), 88116173, 99193435

12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд олон улсын эпилепсийн /Пилепси гэдгийг энгийндээ уналт таталт гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байгаа./ өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал болно.

14:00 цагт Маршал Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан "Маршал Х.Чойбалсан" үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно. Утас: 99123922, 70110913, 70110911

18:30 цагт "Баянгол" Зочид буудалд "Өлсөхүйн гайхамшиг" номын уншигчдын нээлттэй уулзалт болно. Утас: 99090994, 81165555

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17191
0 эможи
keyboard_arrow_up