Аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулав
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 21 аймгийн удирдлагуудтай уулзаж энэ онд тухайн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажлаа тодотголоо. Энэ үеэр зарим аймгийн удирдлагууд санал хүсэлтээ дуулгав. Тухайлбал, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ аймагт нь барилгын цэргийн анги байгуулж өгөөч, барилга байшин нь ч бэлэн байгаа гэсэн бол Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр "Оюутан цэрэг" хөтөлбөрт орон нутгаасаа оюутнуудыг элсүүлэх хүсэлтэй байна гэсэн. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэдний хүсэлтийг судалж үзэхээ дуулгаад улс орны маань төсөв хямрахад батлан хамгаалах салбар дагаад хямарч таарахгүй. Харин ч хүнд нөхцөлд тус дэм болж, бүтээн байгуулалтад нь оролцдог байхыг хүсч байна. Энэ хүрээндээ ч анхаарал хандуулж ажиллана гэсэн юм. Уулзалтын төгсгөлд Ц.Цолмон сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.