“Petrovis super cup, Choir-2015” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

2015 оны 2 сарын 04

Монголын авто мастеруудын холбоо, “Петротрак” ХХК-иас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран манай аймгийн Чойр хотноо “Petrovis super cup, Choir-2015” авто машины бартаат замын уралдаан зохион байгуулагдлаа. Ивээн тэтгэгч байгуулгуудаар Петровис ХХК, НИК ХХК, Петровис Тос ХХК, Мобил брэнд, Triangle Tyre Mongolia, Beiben Truck, Юнигаз Компаниуд хамтран ажилласан.
Уг уралдааны онцлог нь шинэ оны хамгийн анхны уралдаан гэдгээрээ онцлогтой юм. Уралдаанд 52 жолооч оролцож 2.7 км урттай тойрог замд өрсөлдөж ур чадвар, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Уралдаанд тамирчид нийт 4 гараа болон уралдаж, шалгарсан шилдэгүүд хагас шигшээ уралдаанд шалгарсан тамирчид шигшээ уралдаанд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Шигшээ гараанд “Хишиг арвин” компанийн тамирчин, спортын мастер Ш.Гомбодорж хол тасархай түрүүлж тус уралдааны аваргаар тодорсон бол “Отгонтайж” компанийн тамирчин, спортын дэд мастер Ю.Эрдэнэтөмөр, “Төмөрт транс” компанийн тамирчин, спортын мастер С.Баянмөнх нар 2, 3-р байруудад шалгарсан байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17060
0 эможи
keyboard_arrow_up