Аж ахуйн нэгжүүд хаягаа Монгол бичгээр бичдэг болно
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Монгол Улсын Засгийн газрын 2013.02.02-ны өдрийн “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” А/428 дугаар Захирамжийн дагуу байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг
Монгол бичгээр бичих төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газрын дээрх тогтоолын 5 дугаар зүйлд “хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг Монгол, Кирил бичгээр бичиж байхыг бүх шатны засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын “Brand Book” буюу хотын ерөнхий өнгө хэлбэр, гудамж талбайн тоноглол, барилга байгууламж, төрийн үйлчилгээ, хувцаслалтын өнгө, дизайныг хэн ч хаанаас нь ч хараад “Улаанбаатар” гэж таних брэндийг бий болгохыг зорьж байгаа юм.