ХУД-Т 2014 ОНД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД:“Өсвөр үе, залууст ээлтэй клиник” нээлтээ хийлээ
“Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэмжих жил”-ийн хүрээнд НҮБ-ын хүн амын сангийн Залуучуудын төсөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Люксенбургийн Засгийн газар, Монгол улсын Засгийн газрын дэмжлэгээр “Өсвөр үе, залууст ээлтэй клиник” нээлтээ хийлээ. Уг клиник нь өсвөр үе, залуучуудад ээлтэй орчин бүрдүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, боловсрол олгох зорилгоор 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий иж бүрэн кабинетыг засч, тохижуулсан байна. Гэмтлийн кабинет, цэвэр, бохир боолтны өрөө нь 4 давхарт байрлаж байсан нь осол гэмтэлд өртсөн иргэдэд анхан шатны үйлчилгээ авахад хүндрэлтэй байсан. Тиймээс тус кабинетуудыг 1-р давхарт шилжүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах үүднээс Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 78 сая төгрөгөөр цахилгаан шат шинээр суурилуулж байна.Түүнчлэн ХУД-ийн хөрөнгө оруулалтаар баталсан 32 сая төгрөгөөр хэвтэн эмчлүүлэх тасгийн орыг өвчтний зориулалтын иж бүрэн ороор солижээ.“Итгэл хавдаргүй” Монгол үндэсний сангийн 4,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хавдартай өвчтнүүдийг эмчлэх хөнгөвлөх эмчилгээний палатыг шинээр засч, тохижууллаа. Эмнэлгийн цахим бүртгэл болон угтах үйлчилгээний хэсгийг орчин үеийн шаардлагын дагуу засч тохижуулан шинэчлэн нэвтрүүлж, дарааллын тасалбар олгох машин, лавлах самбар, телевизор, сандал зэргийг байршуулж, үйлчилгээний тав тухтай орчинг бүрдүүлсэн бөгөөд Hinfo 3.0 цахим програмыг ашиглаж байна. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгтгэл өөрийн орлогоос 9,7 сая төгрөг зарцуул ажилласан байна.