Хан-Уул дүүргийн гурван сая дахь иргэн тодорлоо

2015 оны 2 сарын 03

   Монгол Улсын төрөөс хүн амын өсөлтийг дэмжих, олуулаа болох хөгжлийн цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж буй цаг үетэй давхцан хүн ам зүйн статистикийн тооцооллоор 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Гурван сая дахь  иргэн мэндэллээ.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух Монгол Улсын иргэн Шийлэгдаш овогтой Жанцандорж (РД:ВЮ87080977), Жаргалсайхан овогтой Даваасүрэн (РД: ХЙ82062103) нарын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 25 минутад мэндэлсэн хүүг Монгол Улсын Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн чацуутнаар тодрууллаа.

Нас чацуутныг нийтэд алдаршуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.

 

                                                       МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17003
0 эможи
keyboard_arrow_up