Аж ахуйн нэгжүүд хаягаа Монгол бичгээр бичдэг болно

2015 оны 2 сарын 03

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Монгол Улсын Засгийн газрын 2013.02.02-ны өдрийн “Монгол  хэл, бичгийн  боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай”  А/428 дугаар  Захирамжийн дагуу  байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг Монгол бичгээр бичих төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газрын дээрх тогтоолын 5 дугаар зүйлд “хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг Монгол, Кирил бичгээр бичиж байхыг бүх шатны засаг  дарга нарт үүрэг болгосон байна.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын “Brand Book” буюу хотын ерөнхий өнгө хэлбэр, гудамж талбайн тоноглол, барилга байгууламж, төрийн үйлчилгээ, хувцаслалтын өнгө, дизайныг хэн ч хаанаас нь ч хараад “Улаанбаатар” гэж таних брэндийг бий болгохыг зорьж байгаа юм гэж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектур, дизайны хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16998
0 эможи
keyboard_arrow_up