Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

2015 оны 2 сарын 03

09:00 цагт “Тэтгэврийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны “Б” танхимд болно.

09:30 цагт НЭМГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хамтран “Нийслэлийн хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээ, дуудлага хүлээн авалтын шуурхай байдлыг хангахад салбар дундын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах нь” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уулзалт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд болно. Хууль зүйн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв, холбогдох бусад байгууллагууд оролцоно. 

11:00 цагт ЭМСЯ-ны ШУТ -ийн байранд уушигны хатгаа өвчний эсрэг вакцины үр дүнгийн судалгааны нээлт болно. Утас: 91000900

11:00 цагт тариаланчдын тариалсан улаанбуудайн тонн тутамд 70000 төгрөгийн урамшуулал олгох тухай асуудлаар хэвлэлийн бага хурал болно. Хурал ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд болно. Утас: 99072224

11:40 цагт бөө нар бөөлөн иргэний хөдөлгөөнүүд хамтран "Мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёслол" ажиллагаа Чингисийн талбайд явагдана. 

16:00 цагт Интерном номын дэлгүүрт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн "Монголоо таниулъя" номын нээлт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16968
0 эможи
keyboard_arrow_up