УИХ-ын дарга аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын уулзалтад оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хамтран зохион байгуулж буй Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинар өнөөдөр /2015.02.02/ Төрийн ордонд боллоо. Уг семинарт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар оролцож аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын санал, бодлыг сонслоо.
Жил бүр болдог уг арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.