ХУД НХҮХ улсын хэмжээнд 3-р байр эзэллээ
2015 оны 1 сарын 30
Нийгмийн халамжийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвөлгөөн 2015 оны 01-р сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж 2014 онд хийсэн ажлаа дүгнэн алдаа, оноогоо хэлэлцэн 2015 онд дэвшүүлэх зорилт, цаг үеийн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан анхаарах асуудлын талаар Сангийн яамны Төрийн сангийн газрын ахлах мэргэжилтэн Л.Наранчимэг мэдээлэл өглөө. Сургалт-зөвөлгөөний үеэр 2014 онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж шалгарсан байгууллагуудыг шагнал урамшууллаа. Улмаар Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь ажлаараа 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 нэгжээс 3 дугаар байранд орсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16861
0 эможи