М.Наранбаатар ерөнхийлөгчид өрсөлдөж байна
2015 оны 1 сарын 30
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн XVI их хурал Нийслэлийн иргэний танхимд болж байна. Тус хурал дөрвөн жил тутамд нэг удаа болдог бөгөөд УЗ-ийн гишүүдээ сонгохоор 240 гаруй сэтгүүлч оролцож байгаа юм. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Б.Галаарид, "Mass agency" группийн ТУЗ-ын дарга Ч.Даваабаяр, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дарга асан М.Наранбаатар, TV5 телевизийн ерөнхий редактор Э.Дагиймаа, “Зууны мэдээ” сонины эрхлэгч асан Д.Болдхуяг нарын таван хүн нэр дэвшээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16854
0 эможи