“Рендербау” ХХК-ны төлөвлөлтийн төсөлтэй танилцах уулзалт боллоо
Хан-Уул дүүргийн 3-р хорооны ИТХ-ын дарга Б.Алтанцэцэгийн санаачилгаар “Рендербау” ХХК-ны төлөвлөлтийн төсөлтэй танилцах уулзалт боллоо.
Хан-Уул дүүргийн 2-р хорооны ИНХ-ын дарга Б.Энх-хөдөлмөр, Засаг дарга Ч.Наранцэцэг, 3-р хорооны ИНХ-ын дарга Б.Алтанцэцэг, “Итгэе сэтгэе, шинэчлэе шийдэе” ТББ, 4,3,8,9-р байрны дарга нар, дүүргийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс төсөл хэрэгжүүлэгч “Рендербау” ХХК-ны төлөвлөлтийн төсөлтэй танилцаж санал солилцлоо. Тус компани нь Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах журмын 7.1 д /Төсөл хэрэгжүүлэгч нь сууц өмчлөгч, нийслэлийн засаг даргатай 3 талт гэрээ байгуулсаны дараа орон сууцны барилгыг чөлөөлөх ажлыг зохион байгуулна/ заасны дагуу гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Энэхүү уулзалтыг “РЕНДЕРБАУ” ХХК иргэдийн дунд үргэлжлүүлэх юм.
Журмын 11.1 –т Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор үйл ажиллагааг эхлүүлээгүй бол нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжүүлэх захирамжыг хүчингүй болгож, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална гэж заасан байдаг юм.