Амралтын өдрүүдэд Дэнжийн 1000-ын замд нэг чигийн хөдөлгөөний зохицуулалт хийнэ
Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу авто замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдсэн зохицуулалтын арга хэмжээ авч байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 07, 14-ний бямба гараг, 02 дугаар сарын 01, 08, 15-ны ням гарагуудад “Дэнжийн мянга”-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулалтын арга хэмжээ авч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана. Энэ хугацаанд “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар шаардлагатай тэмдэг, хаалт байрлуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.