Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2015 оны 1 сарын 30

09:00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзана.Уулзалт НЗДТГ-ын хурлын Б танхимд болно. Утас: 99666553

09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн сантай хамтран зохион байгуулж буй “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь”  төслийн үндэсний гурав дахь удаагийн семинар Төрийн ордны иргэний танхимд эхлэнэ. Семинарт төсөл хэрэгжиж буй зургаан аймгийн 14 сум, Улаанбаатар хотын гурван хорооны 60 гаруй иргэд оролцож, тухайн орон нутагт шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр ямар үр дүнд хүрч байгаа талаараа мөн цаашид анхаарах зүйлсийн талаар хэлэлцэнэ. Утас: 88103620

09:00 цагт  МҮЭ-ийн Соёлын төв ордны “Бага танхим”-д "Авто замын салбар дахь нийгмийн түншлэл” Улсын анхдугаар зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнд Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын автозамчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо, Монголын авто замчдын холбоо хамтран оролцоно. Авто замын салбар дахь хөдөлмөр, нийгмийн түншлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99091163

11:00 цагт  "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Нийслэлийн МАН-ын хорооноос Налайх дүүрэгт үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан “Нисдэг дарга” сэдэвт хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгийн санаачлан тохижуулсан Хүүхдийн уншлагын танхимд "Гэр бүлийн уншлагын танхим"-ын нээлт болно.

11:00 цагт ХХАА-н сайд Р. Бурмаа, Дэд сайд Б.Батзориг, ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Чой-Иш болон яамны холбогдох албан тушаалтнууд Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцана. Энэ үеэр улаанбуудайн үнийг төр тогтоох бус биржээр арилжаалан зах зээлийнх нь зарчмаар явуулах боломж бий эсэхийг судлах юм. Тус бирж нь 50 дугаар сургуулийн тэнд Дамбын гудамж 60/1 дүгээр байр /Чингэлтэй дүүргийн 6-р хорооны цогцолбор, өрхийн эмнэлгийн баруун талд ХААҮШУОНТ- ийн байр 5-р давхар/ -т байрладаг. Утас :99170377

11:00 цагт "Blue Sky" цамхагийн "Даймонд" танхимд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпорациийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг болох Нийслэлийн 140 өрхийн эрүүл мэндийн төвд /өрхийн эмнэлэгт/ нийт 493.300 ам долларын үнэтэй тоног төхөөрөмжийг буцалтүй тусламж болгон гардуулан өгөх ёслолын ажиллагаа болно.

11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд гадаадаас улаан буудай импортлохыг эсэргүүцсэн Газар тариалан эрхлэгчдийн холбооноос эсэргүүцлийн жагсаал, тэмцэл эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ. Дуучин С.Жавхлан энэ үеэр удахгүй болох жагсаал цуглааны талаар нэмэлт мэдээлэл өгнө.

12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэржилтийн талаар гаргасан зарлигийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулна.

12:00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд “Монгол байгаль дэлхийд ганц” ТББ-аас Гацууртын ордыг олборлохын зэрэгцээ Ноён уулын бус нутаг, түүх дурсгалын үнэт олдворуудыг хамгаалах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан мэдээлэл хийнэ. Утас: 300995, 96622332

12:00 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Дуучин Я.Гэрэлчулууны уран бүтээлийн “Монголоо санасан сэтгэл” анхны бие даасан тоглолтын талаарх мэдээлэлэл хийх хэвлэлийн бага хурал болно.

13:00 цагт ШУА-ийн Археологийн хүрээлэн “Монголын Археологи–2014” эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Нэгдсэн I байрны хурлын зааланд /Офицеруудын ордон/ болно. Утас: 99057280

14:00 цагт Чингис зочид буудалд Нотариачдын уулзалт, цахим нотариатын хэлэлцүүлэг болно. Нийт шүүх, Монголын нотариат, хуульзүйн гээд 17 байгууллагын 70 гаруй хүн оролцоно. Утас 96661056

16:00 цагт Франц-Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан арга хэмжээ болно. Утас: 88033635

22:00 цагт Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллана. Утас: 99085084

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн XVI Их Хурал өнөөдөр болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16796
0 эможи
keyboard_arrow_up