“Иргэдийнхээ төлөө миний хийх зүйл” сургалт эхэллээ
ХУД-ын Албан бус-Насан туршийн боловсролын төв нь дүүргийн 16 хорооны ажилтан, албан хаагчдын компьютерийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, мэдээлэл технологийг ашиглан ажлын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Иргэдийнхээ төлөө миний хийх зүйл” аяныг зохион байгуулж байна. Дүүргийн 8-р хорооны 14 хэсгийн ахлагчид 1-р сарын 14-нөөс 27-ны хооронд 118-р сургуультай хамтран мэдээлэл зүйн кабинет, АБ-НТБТөвийн компьютерийн танхимд тус тус 1400-1700 цагийн хооронд сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд бичиг баримт боловсруулах, хүснэгтэн мэдээлэл, график, зураг оруулах, засварлах анхан шатны мэдлэгийг онол, дадлага хосолсон 40 цагийн сургалтыг амжилттай явууллаа. Энэхүү аянд эрч, хүчтэй, идэвхитэй оролцсон 8-р хорооны хэсгийн ахлагч нартаа ажлын амжилт хүсье.