Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмж

2015 оны 1 сарын 29

1. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь заалтад заасны дагуу импортын хүнсний бүтээгдэхүүний шошгод агуулах мэдээлэл нь монгол, эсхүл англи, орос хэлний аль нэг дээр бичигдсэн байх
 2. Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүн нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалт, “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS CAC 1:2007 стандартад заасны дагуу шошгын шаардлага хангасан мэдээллийг агуулсан байна. Үүнд: бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр, хаяг, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц, найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалтуудыг бүрэн тусгах,
 3. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 12.7 дэх заалтад заасны дагуу буруу шошголсон хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байх, Үүнд: шошго худал мэдээлэл агуулсан, тухайн хүнсний бүтээгдэхүүн өөр хүнсний нэрээр бичигдсэн, өөр хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол ашиглан шошгыг дуурайлгаж хуурамчаар үйлдсэн, унших боломжгүй, ойлгомжгүй үг өгүүлбэр, он, сар, өдөр бичигдсэн байх;
 4. “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13 дахь заалтад заасны дагуу хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байх;
 5. Худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт, чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавьж ажиллах;
 6. Хиам, өндөг, түргэн гэмтэхкремтэй хүнсний бүтээгдэхүүнийг зохих хэмд хадгалж, худалдаалах нөхцлийг бүрдүүлж дотоодын хяналт тавьж ажиллах;

 7. Худалдааны газрууд нь тоног төхөөрөмжийг технологийн горимын дагуу  бүрэн угааж, халдваргүйжүүлж хэвшсэн байх;

 8.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөн хэвших;
9.Хүнсний бүтээгдэхүүний буцаан болон татан авалтын бүртгэл хөтлөн хэвших ;

 

                               ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛTЭС

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16753
0 эможи
keyboard_arrow_up