Сар шинийн баярыг угтаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байна
НМХГ-ын дэд даргын баталсан “Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар шинжилгээ баталгаажилтгүй, хаяг шошгогүй, хаана, хэн, хэзээ үйлдвэрлэсэн, савласан нь тодорхойгүй зарим нэр төрлийн /Тухайлбал:цагаан идээ, бууз банш, жимс, нарийн ногоо/ хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна. Иймд аж ахуйн, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж гүйцэтгэлийг хангуулж, хэрэглэх хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг харилцагч компаниудад нь мэдэгдэж буцаан татан авалт хийлгүүлэн ажиллаж байна.
Ард иргэдийн анхааралд! Хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа дараахь зүйлсийг анхаарна уу!
Бүтээгдэхүүний нэр,
Үйлдвэрлэгчийн нэр, хаяг,
Бүтээгдэхүүний хэмжээ, тоо ширхэг,
Бүтээгдэхүүний цувралын дугаар,
Үйлдвэрлэсэн он, сар, өдөр,
Хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа,
Хадгалах нөхцөл,
Тэжээллэг чанар,
Орц, найрлага,
Хэрэглэх арга,
Гаж нөлөө, хориглох заалт,
Савалсан бүтээгдэхүүний битүүмжлэл зэргийг сайтар шалгаж авна уу?
ХУД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС