Татвар төлөгчдийн анхааралд

2015 оны 1 сарын 29

       Монгол Улсын Татварын хуулийн дагуу 2014 оны жилийн эцсийн орлогын албан татварын тайланг аж ахуйн нэгжүүд 2 сарын 10-ны дотор, хувь хүн 2 сарын 15-ны дотор харъяа татварын байгууллагад тушааж, татварын тооцоогоо хийнэ үү.  Цахим тайлангийн систем өдөр бүр 24 цаг ажиллаж байна.

       Хэрэв та татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд ирүүлээгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192.0 мян.төг) болон түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (384.0-576.0 мян.төг),  албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (576.0-768.0 мян.төг) торгож,  хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарна уу!

       Хуулиар тогтоосон хугацаанд татвараа төлж, тайлагнасан Татвар төлөгч танд баярлалаа.

                                                  ХУД Татварын хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16750
0 эможи
keyboard_arrow_up