"Би нисдэг охин" тайзнаа тоглогдоно

2015 оны 1 сарын 29

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан билээ. Энэхүү олон улсын тэмдэглэлт өдрийн мөрөөр охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гүнж төв нь “би нисдэг охин” өсвөр насны охидыг жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн кампанит ажлыг 2014.12.01-ээс эхлэн 3 сарын хугацаанд Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр өрнүүлж байгаа. “Би нисдэг охин” кампанит ажлын зорилго нь хүсээгүй жирэмслэлт, түүнээс үүдэлтэй үр дагаврын талаарх охидын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, улмаар охидын төрөлтийн тоог бууруулахад хувь нэмэр оруулах, цаашлаад охидын үр хөндөлт, жирэмслэлтийн асуудалд олон нийт, бодлого боловсруулагчдын анхаарлыг хандуулах явдал юм. Уг кампанит ажлын хүрээнд "Гүнж" төв Монголд анх удаа охидын эрхийн театр байгуулж, анхны уран бүтээл болох "Би нисдэг охин" тайз дэлгэцийн монологийг толилуулах гэж байна. Өсвөр насны ээжүүдийн бодит амьдралаас сэдэвлэсэн 10 өөр түүх, 10 өөр амьдрал, 10 өөр мэдрэмж, 10 өөр хүсэл мөрөөдлийг сонирхуулах болно. Залуу зохиолч Н. Энхсайханы зохиол, МУГЖ Л. Чаминчулуун, СТА М.Одонтуяа нарын хамтран найруулсан, залуу ээжүүд өөрсдөө амилуулсан "Би нисдэг охин" тайз дэлгэцийн монолог энэ сарын 29,30,31-ний өдрүүдэд Хаанбанк театрт үнэ төлбөргүй тоглогдох болно. Монологийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр 19:00 цагаас болох бөгөөд урилгаар ОУ-ын байгууллагуудын төлөөлөл, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, бодлого боловсруулагчид хүрэлцэн ирэх юм. Охидын эрхийн театрт тавигдах уран бүтээлээр дамжуулж өсвөр үеийнхэнд хүсээгүй, төдөвлөөгүй жирэмслэлтийн талаар үнэн зөв мэдлэг, ойлголт олгох, мөн хайр дурлал, үерхэл нөхөрлөлд илүү хариуцлагатай хандах нь чухал гэдгийг ойлгуулах, цаашлаад охидын эрхийг хамгаалах явдал юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16737
0 эможи
keyboard_arrow_up