ХУД-Т 2014 ОНД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД: Швейцарийн Anunnaki Miners Groupтэй хамтрах ажил үргэлжилж байна
Швейцарийн хөгжлийн агентлаг Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллах саналын дагуу Швейцарийн Anunnaki Miners Group-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ноён В.Люкхардтай өнгөрсөн 08-р сард уулзсан билээ.
Уг уулзалтын үр дүнд дүүргийн Нисэх, Яармагийн гэр хорооллын дахин төлөвлөлт болон инженерийн байгууламж, сэргээгдэх эрчим хүчний талаар харилцан, санал солилцож, хамтран ажиллахаар болсон юм.
Дүүргийн ИТХ болон Засаг даргын тамгын газар Швейцарийн Арго мужтай хамтран ажиллах, харилцан туршлага судлах чиглэлээр гэрээ байгуулж эхний үр дүн гарч байгаад нийт Хан- Уулчуудынхаа нэрийн өмнөөс талархаж байна.
Anunnaki Miners Group-ийн зүгээс Улаанбаатар хотын шилдэг архитектурын шийдэл бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд судалгааны ажил одоогоор дуусч иргэдэд мэдээлэх, иргэдтэй хийх уулзалт ярилцлагыг хамтран зохион байгуулж ажиллахыг энэ онд багтааж хийх юм байна.