ХУД-Т 2014 ОНД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдтэй уулзалт зохион байгууллаа
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдтэй уулзах” уулзалтыг 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан. Уг уулзалтад Хан-Уул дүүргийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн халамжийн асуудал хариуцсан орлогч дарга Д.Азжаргал, Хан-Уул дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн С.Отгондэлгэр, “Цаг чиг” ТББ-ын тэргүүн Ц.Цэгмид, “Ээлтэй ертөнц төв” –ийн тэргүүн Х.Туяажаргал, “Дүдзи” эмнэлэгийн ерөнхий эмч Д.Отгонгэрэл нар оролцлоо.Уг уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд нийгмийн халамжийн багц хуулийн шинэчлэлт өөрчлөлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандах хандлага, тэдний өмнө хүлээх хариуцлага, бэрхшээлийг хэрхэн даван туулах зэрэг сэдвээр лекц уншсан юм. Түүнчлэн “Дүдзи” эмнэлэгийн эмч сувилагч нар саажилттай хүүхдэд хэрхэн гэрийн нөхцөлд массаж хийх аргыг практикаар үзүүлж, зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхдэд нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс тэргэнцэр гардуулсан бол “Витафит” групп уулзалтад ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүтээгдэхүүний дээжээр бэлэг барьлаа.