Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын төв 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 293 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 246 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 11 гарч, 1 хүн нас барж, 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Цас орж хальтиргаа гулгаа үүссэн энэ үед замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч Та бүхэн сонор сэрэмжтэй байж тээврийн хэрэгслийн хурдыг тааруулж аюулгүй байдлаа хангах, явган зорчигчид явган хүний гэрэл дохиотой, гарцын тэмдэг тэмдэглэгээтэй хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.