С.Сарангуа: Гэрэлтүүлэгтэй гудамжинд гэмт хэрэг бага гардаг

2015 оны 1 сарын 28

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга С.Сарангуатай ажлын явцын талаар  ярилцсанаа хүргэж байна.

 

-Сайн байна уу. XVI хорооны хувьд өнгөрсөн жил ямар ямар ажил хийж хэрэгжүүлэв. Энэ жил төлөвлөж буй ажлуудаасаа дурдвал?
-  2014 онд хэрэгжүүлсэн олон төсөл хөтөлбөрөөс иргэдийг орон сууцаар хангасан нь хамгийн чухал ажил байсан. Тухайлбал, тус хороонд шинээр “Буянт-Ухаа-1” хороолол 1764 айл, “Алтангадас хотхон” 116 айл, “Анар хотхон” 189 айлын орон сууц тус тус ашиглалтанд орлоо. Мөн шинээр барилга байгууламж баригдсан нь тээврийн хэрэгслэлээр зорчих иргэдийн тоог нэмж   бухимдал  үүсээд байсан юм. Бид уг хүндрэлээс гарахын тулд  Нийслэлийн тээврийн газарт албан тоот илгээн “Автотерминал” ХХК-ны үйл ажиллагааг дэмжин “Нисэх-7 буудал” чиглэлийн автобусыг цаашид үргэлжлүүлэн явуулахаар болсон гэх мэт олон чухал ажлыг амжилттай хэрэгжүүлээд буй. Энэ жил дүүргийн 50 жилийн ой болохтой холбоотойгоор  Тайнь-6,7-дугаар гудамжийг “Жишиг гудамж” болгохоор хорооны иргэдтэй хамтран төсөл боловсруулан ажиллаж байна. Мөн  цахимаар иргэдэд мэдээлэл хүргэх, мэдээлэл авах  ажлыг эрчимжүүлэхэд анхаарч айл бүрийг интернет сүлжээтэй болгох ажлыг ТББ-тай хамтран хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
- Танай хороонд хэчнээн оршин суугчдад хүрч ажилладаг вэ?

-“Хан-Уул” дүүргийн XVII хороо нь  Засаг дарга, Хөгжлийн нийгмийн ажилтан, дотоод ажил хариуцсан зохион байгуулагч, Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч, Халамжийн нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтэн, Хөдөлмөрийн ажилтан зэрэг  нийт 29  хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр хорооны ачаалал улам нэмэгдэх магадлалтай байна. Хүн амын хувьд статистик мэдээллээр шилжилт хөдөлгөөн  хийлгэн суурьшиж байгаа 2450 өрхийн 8600 хүн ам байна. Энэ онд багтаж  Кэй Си Би ХХК-ны 60 айлын орон сууц, “Элеганс” хороолол-1080 айл, мөн 145 айл болон  “РБЗ” ХХК-ны  “Дөрвөн бэрх”  265 айлын орон сууц тус тус ашиглалтанд орохоор төлөвлөөд байна.  Эдгээр орон сууцанд нийт 3619 өрхийн ойролцоогоор 10857 хүн ам суурьших тул  манай хороо нь нийт 5789 өрх буюу 19000 орчим хүн амтай болох юм.
- Хорооны зүгээс санаачлан хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаанд иргэд хэр идэвхтэй оролцдог вэ?

-  Манай цахим хуудсанд хандсан иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хорооны зүгээс санаачлан хэрэгжүүлдэг ажилд иргэд идэвхтэй оролцдог.

-Иргэдийн оролцоог илүү нэмэгдүүлэхийн тулд хэрэгжүүлж буй ажлуудаасаа дурдвал?    

-  Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахим хуудсаар дамжуулан санал асуулга авч байна. Мөн “Ядуурлыг бууруулах бичил бизнесийг дэмжих” нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд “Тайнь-Ухаа” хадгаламж зээлийн хоршоо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Түүнчлэн  гэр хорооллыг орон сууцжуулах” төсөл хөтөлбөрийн хүрээнд  иргэдийн хурлыг 2-3 удаа хийж тэдэнд мэдээлэл хүргэн,  санал авах ажлыг хийж гүйцэтгэж буй.

-  Танай хороонд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-  Хамгийн тулгамдаж буй асуудал бол цэцэрлэг байхгүй, бага насны хүүхдүүд гэртээ өнжиж байна. Мөн сургуулийн хүрэлцээ муу, эмнэлгийн ачаалал их зэрэг тулгамдсан асуудал олон бий. Бид гадаадын хөрөнгө оруулалттай хоёр ТББ-ын цэцэрлэг барьж өгөх санал тавиад байгаа юм. Одоогоор газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр дүүргийн газрын албанд хүсэлт гаргасан.
- Эдгээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг хэрхэн хайж ажилаж байна вэ?
- Бурхант 1-с 7-р гудамж, Буянт-Ухаагийн 25-р гудамжнуудын дунд томоохон жалга байдаг бөгөөд уг жалганы асуудлыг шийдвэрлэж өгөх талаар иргэдээс байнга санал хүсэлт гомдол ирж байна. 2013 онд уг жалгыг барилгын суурь шорооноос гарсан 700 гаруй цэвэр шороогоор дарж булсан боловч одоо 80-аад хувь нь хэвээр байгаа юм. 2015 оны ОНХС-ын мөнгөөр уг жалганы хажууд хашлага хийх ажлыг санал оруулахаар төлөвлөөд байна. Мөн гудамжнуудын дундуурх зам үерийн ус урссанаас болж ихээхэн эвдэрч машин явахад хүндрэлтэй болоод байна. Уг асуудлыг ч мөн адил ОНХС-ын хөрөнгөөр засварлуулах санал оруулахаар төлөвлөөд байна.
- Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрөөс өөр ямар ямар бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэсэн бэ?
- Иргэдийн талархалыг хүлээгээд байгаа ажлын нэг нь гудамжны гэрэлтүүлгийг шинээр нэмж, мөн засварласан ажил байлаа. Энэхүү ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар “Special team up” компани хийж гүйцэтгэсэн бөгөөд 476 шинэ гэрэлтүүлэг нэмлээ. Мөн хуучин 172 ширхэг гэрэлтүүлэг байсныг  “Нобел нетворк” ХХК засварласан. Одоо хорооны  нийт 29 гудамжинд  648 гудамжны гэрэлтүүлэг хэвийн ажиллаж байгаа нь гэмт хэрэг гарах нөхцлөөс урьдчилан сэргийлсэн чухал ажил боллоо. Учир нь харанхуй гудамж талбайд аливаа гэмт хэрэг, зөрчил гарах нь их байдгийг хүн бүр мэдэх байх.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16634
0 эможи
keyboard_arrow_up