Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна

2015 оны 1 сарын 28

Улаанбаатар хотын Цагдаагын газрын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар сар шинийн баярыг угтсан өдрүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотруу дунджаар 100.000 орчим тээврийн хэрэгсэл орж ирдэг. Тэдгээр тээврийн хэрэгслүүд орон нутгийн зам болон хотод замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс зам тээврийн осолд өртөх тохиолдол эрс нэмэгддэг байна. Мөн зогсоолын талбайн хүрэлцээ муутайгаас томоохон худалдааны төвүүд, зах орчим тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл, саатлыг бий болгодог. Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, хэт төлөвлөлтийг бууруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх иргэд олон нийтэд хурдан шуурхай үйлчлэх зорилгоо тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн дугаарын тооны тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулдаг. Хөдөө орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийн жолооч нарт ч гэсэн хамааралтай байдаг тул цаг төлөвлөлт ажлаа зөв зохион байгуулалттайгаар зохицуулахыг зөвлөж байна. Нийслэл хотод Наран туул худаалдааны төв, Дүнжингарав, Хүчит шонхор, Хар хорин, Барс, Бөмбөгөр зэрэг худалдааны төвүүд хамгийн ихээр ачаалал түгжрэл саатлыг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймээс тухайн худалдааны төвүүд гаднах  авто зогсоолын тоог нэмэгдүүлэх,  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах  зэргээр дотооддоо байгууллагууд зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Эдгээр өдрүүдэд цагдаагийн алба хаагч нар уртасгасан цагаар ажиллах тул иргэд жолооч та бүхэн зохицуулагчийн дохиог хүндэтгэн замын хөдөлгөөндөө соялтой оролцоорой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16618
0 эможи
keyboard_arrow_up