Энэ онд Нарны замыг 19-р хороололтой холбоно

2015 оны 1 сарын 27

Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр энэ онд Нарны замыг 19-р хороололтой холбох ажил хийгдэнэ. Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам   /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт, 120 мянгат, 19-р хорооллын доторхи талбайн борооны ус зайлуулах ажил, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо /1 дүгээр хэсэг/ Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо /2 дугаар хэсэг/ хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, МТ-ын шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтэд /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 13, 16-р хороо/ 30,737,6 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар шийдвэрлэсэн гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16540
0 эможи
keyboard_arrow_up