ХУД-Т 2014 ОНД ХИЙГДСЭН ОНЦЛОХ АЖЛУУД: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал”сэдэвт Онол-практикийн бага хурал боллоо

2015 оны 1 сарын 26

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж, “Тогтвортой хөгжил-техникийн оролцоо ”уриан дор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал”сэдэвт Онол-практикийн бага хурал 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран зохион байгууллаа. Онол-практикийн бага хурлыг дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Д.Азжаргал нээж үг хэлсэн юм. Бага хурлын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах нийгмийн ажилтан, нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэнүүд, тусгай сургуулийн нийгмийн ажилтан, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд, сэргээн засах үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-дын удирдлагуудад олон арга зүйн мэдлэг, ур чадвар олгох, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бодлогыг танилцуулах. Цаашдын чиг хандлага, тэдний хөдөлмөр эрхлэх боломж, хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал бодлыг сонсох цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16517
0 эможи
keyboard_arrow_up