Б.Түмэнбаяр:Хан-Уул дүүргийн 5,6,7,9,10 дугаар хороодод иргэдийн бүлгүүд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна

2015 оны 1 сарын 26

  “Нийслэлийн гэр хорооллын орон сууцжуулах төсөл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Хан-Уул дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Түмэнбаяртай Хан-Уул дүүрэгдэх Газар шинэчлэн зохион байгуулалтын талаар ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Байгууллагынхаа талаар товч танилцуулгаар ярилцлагаа эхлэе.

Б.Түмэнбаяр :Сайн байна уу Өдрийн мэнд. Нийслэлийн гэр хорооллын газар чөлөөлөх, дэд бүтэц инженерийн шугам сүлжээ, орон сууцны иж бүрэн хороолол байгуулах ажлыг зохион байгуулах зорилгоор  2011 оны 03-р сарын 02-ны өдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолыг үндэслэн  “Гэр хорооллын барилгажилт” төслийн нэгж анх байгуулагдсан бөгөөд Нийслэлийн засаг даргын 2011 оны 04-р сарын 19-ны өдрийн 323 дугаар захирамжаар “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөн. 2012 оноос хойш Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаар үндсэн чиг үүрэг зорилго өөрчлөгдөж “Гэр хорооллын бүсийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны зохистой харьцааг хангах суурьшлын бүс болгон хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах болж шинэчлэгдсэн”.
Одоогоор 3 хэлтэс 50 гаруй ажилтантайгаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байна. Хан-Уул дүүрэг хариуцсан 3 мэргэжилтэн ажиллаж байна
Сур: Өнгөрсөн онд Иргэдийн оролцоо ямар түвшинд байсан бэ?
- Б.Түмэнбаяр Өнгөрсөн онуудад иргэдийн оролцооны талаар төр засгаас маш их ярих болсон. Аливаа төрийн үйл ажиллагаа иргэдийн оролцоонд тулгуурлаж явагдана гэж ярьдаг ч иргэд хэрхэн оролцоогоо хангах нь төдийлөн тодорхой биш байсан. Манай байгууллагаас 9 алхамт хөтөлбөр гаргаж газар шинэчлэн зохион байгуулалтанд иргэдийн оролцоог маш тодорхой болгож өгсөн. Зохион байгуулсан уулзалт, сургалтуудаараа дамжуулан нийт 58700 гаруй гарын авлага иргэдэд хүргэсэн байна. Үүний үр дүнд иргэдээс 2013 онд 24800, 2014 онд 11538 газар шинэчлэн зохион байгуулалтанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн юм. 9 алхамын эхний алхам бол иргэд албан ёсоор манай байгууллагад хүсэлтээ гаргах хэрэгтэй. Мөн 538 бүлгийн ахлагч хамруулсан сургалт, нийт 848 иргэдийн бүлэг зохион байгуулжээ.
Үүнээс Хан-Уул дүүрэгт өнгөрсөн онд нийт 17 удаагийн сургалтаар 1400 гаруй иргэнд мэдээлэл хүргэсэн байна.
Сур: Иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?
Б.Түмэнбаяр: ГШЗБ ажил нь бүхэлдээ иргэдийн оролцоонд тулгуурласан тэдний идэвхитэй үйл ажиллагааны үндсэн дээр үр дүнд хүрэх ажил болохоор манай иргэд идэвхитэй оролцож байна. Ямар орчинд, хэрхэн аж төрөх нь иргэн хүнээс нь өөрөөс нь хамааралтай боллоо шүү дээ. Төлөвлөлтөнд шаардлагатай судалгаа, болон бусад зүйлд хамтран ажиллаж байгаа иргэддээ баярлалаа. Мөн Хан-Уул дүүргийн гэр хорооллын иргэд болон, Засаг дарга нартаа дэмжиж ажилладагт баярлалаа.
Сур: Иргэд хэрхэн оролцох вэ?
Б.Түмэнбаяр: Би дээр хэлсэн. Технологийн хувьд Монголын нөхцөлд тохирсон ГШЗБ үйл ажиллагааны процетурыг боловсруулсан. Тэр бол иргэн манай байгууллагын хамтран ажиллах 9 алхамт хөтөлбөр байгаа юм. Энэ хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлснээр ГШЗБ-ын төсөл хэрэгжих юм. Мэдээж эхний алхам бол иргэд албан ёсоор хүсэлтээ гаргах хэрэгтэй л дээ. Дараа нь бүлгийн зохион байгуулалтанд орох, иргэдийн түр зөвлөл байгуулах гэх мэтээр хамтраж ажиллана. Арга зүйн хувьд зөвлөгөө өгнө. Иргэд өөрсдөө зохион байгуулалтанд ороод явдаг.
Хан-Уул дүүргийн  5,6,7,9,10 дугаар хороодод иргэдийн бүлгүүд идэвхитэй байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Сур: Мэдээлэл хаанаас авах вэ?
Б.Түмэнбаяр: Байгууллагын бүхий л үйл ажиллагааг иргэдэд мэдээлдэг GERCITY.MN гэж сайт байдаг. Мөн ULAANBAATAR.MN сайтаас ерөнхий мэдээлэл авч болно. Одоо үед сошилмедиа нэлээд хөгжсөн цаг шүү дээ. Фейсбүүк, твиттрээр мэдээлэл авч  болноо. 98116915, 98116987, 98116984, эдгээр утас ажлын өдөр өглөө 8-с оройн 17 цаг хүртэл ажиллаж байна
Сур: Одоогийн гэр хороолол зохион байгуулалт, төлөвлөлт ямар байгаа вэ?
Б.Түмэнбаяр: Өнөөдөр нийслэлийн гэр хороололд 186 мянган өрх айл ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй, дэд бүтцийн хүртээмжгүй орчинд амьдардаг гэсэн судалгаа байдаг.  Өдөр ирэх тусам орон нутгаас шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж байна. Энэ нь гэр хорооллын нягтаршлыг нэмэгдүүлж амьдрах орчин хүндрэх нөхцөл бий болгож байгаа ч бид асуудлыг эерэгээр харж болно шүү дээ. Тэд Нийслэлийн хүн амын 60 гаруй хувийг бүрдүүлж байна. Хүн ам нэмэгдэж хэрэглээ нэмэгдэхийн хэрээр зах зээл өөрөө тэлдэг, өсдөг. Хотын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж л байгаа. Харин зөв зохион байгуулалт, тохирсон төлөвлөлт л хэрэгтэй байгаа юм. Иргэдийн ихэнх нь хашааны газраа өмчилсөн байдаг. Энэ бол маш том давуу тал. Ер нь иргэдийн өөрсдийнх нь санаачилагаар, оролцоонд нь тулгуурлаж аливаа үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байдаг.
Сур: Эхний үр дүнгээ хэзээ үзэх боломжтой бэ?
Б.Түмэнбаяр: Бид ч бас сайхан үр дүнд хүрэхийн төлөө чармайж ажиллаж байна. Энэ бол Монгол улсын гэр хорооллын түүхэн дахь анхны ажил. Хаа хаана л туршлага дутмаг байна. Гэхдээ нэг үеээ бодоход бид учраа олоод байгаа. Арга зам тодорхой болж байна. Тиймдээ ч 848 иргэдийн бүлэг байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Төвийн 6 дүүрэг тус бүрт нийт 6 төслийн талбарын судалгааны ажил бэлэн болсон. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо 107 дугаар цэргийн анги орчимд бий. Анхан шатны скизээ иргэдээр хэлэлцүүлээд эцсийн байдлаар саналыг нь аваад одоогоор эдийн засгийн тооцоолол хийгдээд үндсэндээ дуусаж байна. Энэ бол иргэд өөрсдөө санаачлагатай, идэвхитэй байснаараа бий болсон үр дүн.  Ирэх намраас тодорхой үр дүн үзнэ гэдэгт найдаж байна.
Сур: Гадаад, дотоод хамтын ажиллагааныхаа талаар
Б.Түмэнбаяр: Бид гадаад харилцаа хамтын ажиллагааг ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Одоогоор Япон, БНТУ, БНСУ, зэрэг улсуудтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Мөн НҮБ-ийн ХАБИТАТ, ТИКА, JICA- олон улсын хамтын ажиллагааны байгууллага зэрэг томоохон байгууллагуудтай хамтран дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны туршлага судлах, сургалт семинаруудыг зохион байгуулан ажиллаж байна. Манай зарим мэргэжилтнүүд ч гадагшаа явж гэр хорооллын хөгжлийн туршлага судлаж байсан.
Сур: Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.Түмэнбаяр: Баярлалаа
Хан-Уул дүүргийн гэр хорооллын иргэддээ хандаж хэлэхэд Газар шинэчлэн зохион байгуулалт гэдэг бол иргэд бидний харилцан уялдаа холбоотой хамтын ажиллагаанд тулгуурласан ажил болохоор та бүхний идэвхи зүтгэлээс их олон зүйл шалтгаална гэдгийг хэлмээр байна. Хамтарч ажилладаг бүлгийн иргэд, Хорооны удирдлагууддаа маш их баярлалаа. Ирэх онд улам илүү эрч хүчтэйгээр хамтран ажиллах болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16500
0 эможи
keyboard_arrow_up