Машинтай жагсаал болно

2015 оны 1 сарын 26

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас энэ сарын 31-нд хийх машинтай жагсаалын талаар мэдээлэл хийлээ. Жагсаал энэ сарын 31-нд тус намын төв байраас эхлэн таван шар, Чингисийн талбай гэсэн машрутаар явах гэнэ. Ингэж жагсахдаа түгжрэл үүсгэхгүйн үүднээс цөөн машин жагсана хэмээн тус намаас мэдээлж байна. Жагсагчид Чингисийн талбай дээр ирж иргэдтэйгээ уулзалт хийнэ. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам нь Булган, Завхан зэрэг аймгуудад шинэчилсэн бүртгэл хийж байгаа гэнэ. Нийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх дүүргүүдэд хийгдэж байгаа юм байна. Тус намаас хийж буй уг ажил нь ард түмэнд ээлтэй алиалагч нарт халтай байх болно гэдгийг хурлын үеэр тус намынхан хэлж байсан юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16488
0 эможи
keyboard_arrow_up