Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал
11:00 цагт Энэтхэг улсын Хайдерабад хотын “Континентал Хоспиталс” эмнэлэг Монгол улсад өөрийн зардлаар салбар эмнэлгээ байгуулах зорилгоор ирж эхний ээлжинд зах зээлийн судалгаа болон үнэгүй үзлэг хийх талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн Төвд болно. Утас: 300995, 99182236
11:00 цагт Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам "Монголньюс" Мэдээллийн төвд эрх баригчдыг огцорхыг сануулсан автомашинтай жагсаал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Шүүхийн Ерөнхий Зөвлөл "2014 оны шүүн таслах үйл ажиллагааны тайлан", "Шүүхийн сан, ухаалаг утасны апликейшн" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 91912312, 70008028
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын дэргэдэх АШЁМЭХ-ны эмэгтэйчүүд сургууль, цэцэрлэгийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт цахимаар иргэдэд газар өмчлөх хоёрдугаар ээлжийн нээлт Хангарди ордны 14 давхарт болно. Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныхан оролцож хоёрдугаар ээлжинд хаана газар өмчлүүлэх, иргэд хэрхэн бүртгүүлэх талаар мэдээлэл өгнө. Утас: 88112919, 91040607
12:00 цагт Монгол Улсын нэрт туульч Увхийн Батын хайлсан туульсийнбичлэгүүдийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн "Дуун ухааны сан хөмрөг"-т шилжүүлэх үйл ажиллагаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 606 тоот танхимд болно. Утас: 99045949
12:00 цагт Чингис хааны талбай дээр "Ноён-Уулаа аваръя" уриан дор цуглаан болно. Цуглаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн төлөөлөл оролцоно.
12:00 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах 620 хүүхдийн суудалтай бага сургууль нээлтээ хийж хүүхэд багачуудаа хүлээж авна. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байрнаас 11:20 цагт автобус явна. Утас: 99767480
17:00 цагт МУЭ-ийн гишүүн, "Bluemoon" арт галерейн гишүүн уран бүтээлч Ө.Батсүрэнгийн бие даасан уран баримлын “Байгаль” нэртэй үзэсгэлэнгийн нээлт "Bluemoon" арт галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Энэхүү баримлын үзэсгэлэнд түүний эмэгтэй хүнээр төлөөлүүлэн байгалын сайхныг магтан дуулсан арга билгийг бэлгэдсэн 12 баримлын бүтээл дэлгэгдэх юм.
ХХААЯ, МХЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг нөөцийн мах бэлтгэсэн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 99170377