Тариатын цагаан идээний худалдаа Бөхийн өргөөний гадна болно
Архангай аймгийн Тариат сумын иргэд 2014 оны 01 дүгээр сарын 23 буюу баасан гарагт цагаан идээний үзэсгэлэн худалдаа Бөхийн өргөөний арын талбай дээр гаргах юм байна. 10 гаруй төрлийн 60 гаруй тонн цагаан идээг цагаан сарын баярыг угтан нийслэлчүүддээ худалдан борлуулахаар Тариат сумын иргэд өнөөдөр нийслэлд ирээд байгаа аж.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, “Манай дүүрэг Архангай аймгийн Чулуут, Тариат сумтай найрсаг харилцаатай. Монголын үндэсний Цагаан сарын баярыг угтан Цагаан идээний худалдаа хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил Чулуут сумын иргэд Скай худалдааны төвийн гадна талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, иргэдийн сэтгэлд хүрсэн худалдаа, үйлчилгээг үзүүлж чадсан. Тиймээс энэ жил бид Тариат сумын малчдаас өөрсдийн гараар хийсэн идээний дээжээрээ нийслэлчүүд, дүүргийн иргэдэд маань худалдаа явуулахыг хүссэн. Энэ дагуу өнөөдөр Тариат сумын иргэд 10 гаруй төрлийн 60 гаруй тонн цагаан идээтэй ирээд байна. Ченжийн гар дамжаагүй, малчдын өөрсдийнх нь бэлтгэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан цагаан идээг худалдан авч, сар шинийнхээ бэлтгэлийг базаагаарай хэмээн иргэддээ хүсэх байна” гэсэн.
Дашрамд дурдахад, уг худалдаа 2014 оны 01 дүгээр сарын 23-28-нд таван хоногийн хугацаанд зохион байгуулагдах юм байна.

- See more at: http://bzd.ub.gov.mn/index.php?option=com_k2&view=item&id=997:2015-01-22-08-28-25&Itemid=704&lang=mn#sthash.ypm44psf.dpuf