Г.Золбаяр: 2015 ондоо бид гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэчлэн зохион байгуулалтад анхаарлаа хандуулан ажиллана

2015 оны 1 сарын 23

   Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Г.Золбаяртай ажлын явцын талаар  ярилцсанаа хүргэж байна.

 

-Хан-Уул дүүргийн 6-р хороо 2014 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ямар ажлууд байна вэ? 2015 онд хийж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа ажлуудаасаа дурьдвал
2014 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нүхт 27, 30 дугаар гудамжны замыг сайжруулан явган хүний зам тавьсан. НҮН урд талбайд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулж сагсны талбай байгуулж, тохижуулсан. Мөн дүүргийн хөрөнгөөр бүх гудамжинд 300 гаруй гэрэлтүүлэг тавиулсан зэрэг тохижилтын ажлууд хийгдсэн. 2014 оны зорилтын хүрээнд хүүхдэд чиглэгдсэн олон ажил хийгдсэний нэг нь нүхт 14 дүгээр гудамжинд “Гүүд нейборс”  Төрийн бус байгууллагатай хамтран тоглоомын тайлбай байгууллаа.
2015 ондоо бид гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэчлэн зохион байгуулалтын ажилд гол анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөж байна.
-ХУД-ын 6-р хороо хичнээн хүн амтай, хороо маань хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
Манай хороо 6805 хүн амтай. 5 төрийн албан хаагч, 9 хэсгийн ахлагч, хэсгийн байцаагч, олон нийтийн цагдаа, иргэдийн нийтийн хурал, өрхийн эмнэлэгийн бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
-ХУД-ын 6-р хорооны иргэдийн оролцоо ямар байна. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн иргэдийг идэвхижүүлэхийн тулд хорооны зүгээс ямар ямар ажлыг хийгдэж байгаа вэ?
2014 онд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх  сургалт, сурталчилгааг зохион байгуулан явуулсаны дүнд иргэдийн идэвхи өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдсэн. Мөн хороон дээр иргэний танхимтай болж мэргэжилтэн өдөр бүр иргэдийг нээлттэй хүлээн авч ажиллаж байна. Улиралд 1 удаа иргэдээс хорооноос үзүүлж буй төрийн үйлчилгээний  болон цаашид ямар ажил хийж хэрэгжүүлэх талаар  санал асуулга авч ажиллаж байна.
-6-р хорооны хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна. Шийдвэрлэх гарцыг хэрхэн хайж ажиллаж байна вэ?

Нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудал бол хөрсний бохирдол.Үүнийг шийдвэрлэх гарц нь газар шинэчлэн зохион байгуулах ажлыг хурдасгах.Үүнд иргэдийн оролцоо хамгийн чухал юм.
2014 онд хорооны нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгжүүд ихэнх нь камертай болж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн хамтарсан эргүүл шалгалт, иргэдийн урамшуулалт эргүүлүүд ажиллуулсаны үр дүнд гэмт хэргийн гаралт буурсан.
Ярилцлагынхаа төгсгөлд сүүлийн асуултыг танд үлдээж байна. Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье?
Иргэддээ хамтран эрүүл аюулгүй орчин бүрдүүлэн ажиллахыг уриалж байна.
Хорооныхоо болон Хан-Уул дүүргийн нийт иргэддээ ирж буй Сар шинийн мэнд хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16299
0 эможи
keyboard_arrow_up