Замын хөдөлгөөний дүрмээ баримталж баримтлаж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэс нийт 293 дууудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 212 дуудлага иржээ. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 9 гарч, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Иймээс Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмээ баримталж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт дуусч байгаа учраас эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна